Электроноор дутмаг дан молекулт хүчилтөрөгчийн атом. Энэ нь маш тогтворгүй нэгдэл учир байгал дээр дан молекулт хүчилтөрөгч нь нэг доль ч байж чадахгүй. Хэдий тийм боловч 2 молекулт хүчилтөрөгчийн атом О2 нь маш тогтвортой байж чаддаг. Энэ л хүчилтөрөгч нь агаар мандалд байж бид амьсгалдаг.

Ямар нэгэн электроны хүч, цахилгаан, хэт ягаан туяаны нөлөөгөөр О2 нь хоромхон хугацаанд салж хүчилтөрөгчийн дан молекулт атом болон хувирна. Гэхдээ дээр хэлсэнчлэн дан молекул нь маш тогтворгүй тул хоромын дотор буцаад О2 болон хувирч зарим цөөхөн хэсэг нь 3 молекулт хүчилтөрөгчийн атом болон хувирдаг. Энэхүү 3 молекулт атомыг озон гэх бөгөөд энэ нь бас маш тогтворгүй нэгдэл юм. Тийм л учраас озон нь О2-оос илүү хүчтэй нөлөөлж чаддаг. Энэ нь хүний биед ороод О2-оос 10 дахин илүү митохондрийг идэвхижүүлж бие дэх хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулж өгдөг.

Гурван төрлийн озон байдал байдаг. Агаар мандал дахь озон,  дэлхийн гадарга дахь озон болон эмчилгээний озон.

Агаар мандал дахь буюу агаарын бохирдол үүсгэж буй озон. Озон нь агаарын бохирдол үүсгэдэг нэг төрлийн хорт бодис гэж бид бүхэн мэднэ. Гэтэл энэ нь яаж гайхамшигт эмчилгээ болж чадах вэ?  гэж та бодож байна уу? Мэдээж ихэнхи хүмүүс озон гэхээр агаарын бохирдол гэдэгтэй л холбож ойлгодог. Агаар мандалд байгаа хүчилтөрөгч нь үйлдвэрийн хорт утаа, машины утаа, гэр хорооллын утаа болон бусад хүнд металуудын нөлөөгөөр тэдэнтэй урвалд орж гидрокарбон, нитрат, пероксид, хүхрийн хүчил болон озон болон хувирдаг. Эдгээр холимогийг бид агаарын бохирдол, утаа гэж нэрлэдэг. Агаарын бохирдол үүсгэж буй эдгээр нэгдлүүдийг хэмжихийн тулд эрдэмтэд озоныг индикатороо болгон ашигладаг боловч яг үнэн хэрэгтээ озоноос бусад нэгдлүүд нь л хор хөнөөлтэй юм. Агаарын бохирдлын үед уушгинд аюултай гэж хүн бүр мэднэ үүнийг бид озоноос боллоо гэж ташуу ойлгосоор иржээ.

Дараагийн байгаль дээр байдаг озон нь, озоны давхарга энэ нь бидний амьдарч буй дэлхийн амьд биетийг нарны хэт ягаан  туяаны хортой хөнөөлөөс шүхэр шиг хамгаалж байдаг нимгэн бүрхүүл юм. Озоны давхаргын молекулууд нь дэлхийн гадаргаас  20-40 км-т давхраат мандалд оршдог. Тус давхарга нь дэлхий дээрх амьд биетүүдэд хор хохирол учруулах чадвар бүхий, нарны хэт ягаан туяаны 93 – 99 хувийг шингээж, дэлхий уруу нэвтрүүлдэггүй. Дэлхий дээрх нийт озоны 91-ээс илүү хувь нь тус давхаргад байдаг.

Хамгийн сүүлийн бидний өнөөдөр голчлон авч үзэх эмчилгээний озон нь тусгай зориулалтын аппаратаар эмнэлгийн зориулалтын 99%-ын цэвэр  хүчилтөрөгчөөс гаргаж авдаг тул агаар мандал дахь бусад биед хортой нэгдлүүд байхгүй цэвэр хүчилтөрөгчийн нэгдэл. Тиймээс энэхүү эмчилгээ нь эрүүл мэндийн салбарын түүхэн дэхь хамгийн аюулгүй эмчилгээ юм.