Озон нь дэлхий дахинаа маш эртний түүхтэй эмчилгээний арга.

Озон нь анх 1785 онд Уолландын физикч Мартинус Ван Марум нээж илрүүлсэн. Ван  Марум нь электростатик аппарат ажиллуулах явцад хурц үнэртэй бодис ялгарч байгааг мэдэж энэ нь электроны тусламжтайгаар тасалгааны агаараас озон болон хувирч авч байгааг ойлгосон.

           

Үүнээс хойш 1840 онд Германы эрдэмтэн Кристиан Фридрих Щёмбейн лабораторын нөхцөлд озоныг ялган авч анхны бүтээлээ хэвлүүлэн гаргаж байсан бөгөөд озон гэдэг нэрийг грекээр озейн буюу хурц үнэртэй хий гэсэн үгнээс улбаалан өгч байжээ. Ф.Щёнбейн болон түүний хамтрагчид үүнийг нээснээр ямар нэгэн давтагдашгүй чанартай маш хүчирхэг нэгдлийг нээснээ ойлгожээ.

1857 онд Вернэр Вон Сэймэнс анхны озон гарган авах аппаратыг бүтээсэн бөгөөд Сэймэнс нь электроны шинжлэх ухааны тэргүүлэгчдийн нэг байжээ. Тэрээр анхны электрон шат, рентген аппарат зэргийг нээж байсан бөгөөд Германы электрон инженерийн салбарын эцэг хэмээн нэрлэгддэг нэгэн юм. Үүнээс хойш озоныг эмнэлгийн салбарт хэрэглэж эхэлжээ. 1870 онд Германы эрдэмтэн Лендер озоныг ус цэвэршүүлэхэд хэрхэн ашиглах талаар бүтээлээ гарган хэвлүүлжээ. 1873 онд антибиотикийг нээж илрүүлэхээс 70 жилийн өмнө озон нь микробийн эсрэг хүчтэй нөлөөлдөг болохыг илрүүлж 1881 оноос халдваргүйжүүлэгч бодисоор ашиглаж ирсэн бөгөөд одоо ч гэсэн дэлхий дахинд усны системыг халдваргүйжүүлэхээр ашигласаар байна.

           

Үүний дараа АНУ-ын лайф сэтгүүлээс тухайн үед шалгаруулж байсан сүүлийн 1000 жил дэх дэлхийн хамгийн ухаантай, алдартай 100 хүний нэгээр тодорсон Никола Тесла 1986 онд анхны озоны үүсгүүрийн аппаратандаа патентын эрх авч байжээ. Н. Тесла нь одоогийн дэлхий дахинаа айл бүрийн гэрт байдаг цахилгааны залгуурыг нээж байжээ. Дөрвөн жилийн дараа Тесла нь озоны компани байгуулж дэлхийд анх удаа эмнэлгийн зориулалттай озон гарган авах аппаратыг үйлдвэрлэн гаргажээ. Озоныг эмчилгээнд хэрэглэдэг нэг том арга нь озонжуулсан тос бөгөөд Н. Тесла нь анхны озонжуулсан оливын тосыг гаргажээ.

Үүнээс хойш Тауркауф болон Лют хэмээх хоёр Герман эрдэмтэн хүчилтөрөгч болон озон эмчилгээний институт байгуулан эмнэлгийн зориулалттай озоны аппаратуудыг гарган авч амьтад дээр туршилт судалгаануудаа хийж эхэлжээ. Дараа нь 1911онд Америкын Чикагогийн Их сургуулийн Физиологийн тэнхимийн эрхлэгч профессор Нобел Эберхарт нь озоныг сүрьеэ, цус багадалт, булчин таталт, хий ханиалга, астма, бронхит, халууралт, нойргүйдэл, хатгаа, сахарын шижин болон тулай зэргийн үед хэрхэн эмчилгээнд хэрэглэх талаар бүтээлээ гаргаж байсан бөгөөд тэрээр озон эмчилгээний талаархи анхны их сургуулийн программ хөтөлбөрийг боловсруулж гаргасан.

           

1913 онд Германы эрдэмтэн Эйдэн Бласс анхны озон эмчилгээний нийгэмлэгийг үүсгэн байгуулсан. Хоёр жилийн дараа Германы армийн ерөнхий мэс засалч эмч Волф озоныг халдвартай шархны эмчилгээнд тухайлбал үрэвсэл, үхжил, халдварт шарх зэрэгт хэрэглэж дараа нь анхны Озон эмчилгээ хэмээх бүрэн хэмжээний номоо хэвлүүлэн гаргажээ.

Озон нь шүдний практикт ч мөн өргөнөөр ашиглагдаж ирсэн. 1932 онд Шведийн эрдэмтэн Фиш озоныг шүдний үрэвсэл, буйлны үрэвсэлийн үед хэрэглэх талаар анхны өгүүллэгээ анагаахын салбарынханы дунд тавьж байснаас хойш одоог хүртэл шүдний практикт хэрэглэсээр байна.

1957 онд Германы эрдэмтэн Ханслёр анхны орчин үеийн озоны аппаратыг гарган авсан бөгөөд дөрвөн жилийн дараа өөрийн хамтрагч Ханс Волфын хамт одоогоор дэлхий дахинаа озон эмчилгээний эмнэлэг бүр хэрэглэж байгаа арга технолог болох МАН болон МiАН аргуудыг эмчилгээнд нэвтрүүлсэн.

1980-аад онд эрдэмтэн Ханслёрын охин Ренет Вейбах нь өмнөх зууны үеэс одоог хүртэл хэрэглэгдэж ирсэн озон эмчилгээний хэсгийн болон системийн арга технологуудийг нэгтгэн дүгнэж Озоныг эмчилгээнд хэрэглэх нь хэмээх номоо гаргасан.

2010 онд дэлхий дээрх озон эмчилгээний хамгийн нөлөө бүхий эрдэмтэн, эм мэргэжилтнүүдээс бүрдсэн Озон эмчилгээний олон улсын нийгэмлэг (ISCO3) байгуулагдсан. Энэхүү нийгэмлэгийн анхны хуралдаанаас дэлхий дахинаа даган мөрдөх “Мадридын тунхаг” хэмээх анхны стандарт батлагдан гарсан. Энэхүү тунхаг бичиг гарсантай холбогдуулан озон эмчилгээ хийдэг улс орон бүр өөр өөрийн улсдаа озон эмчилгээний нийгэмлэг холбоодуудыг байгуулан батлагдан гарсан стандартын дагуу эмчилгээ үйлчилгээгээ явуулах болсон. Мадридын тунхаг бичиг 2015 онд дахин шинэчлэгдэж дэлхийн улс орон бүр тэрхүү стандартын дагуу эмчилгээгээ хийж байна. Одоогийн байдлаар 30 гаруй оронд озон эмчилгээний нийгэмлэгтэй байгаа бөгөөд озон эмчилгээний нийгэмлэг байгуулагдаагүй ч эмч мэргэжилтнүүд нь тус тусдаа озон эмчилгээг хийдэг нийт 40000 гаруй мэргэжилтнүүд дэлхий дахинаа ажиллаж байна. 

Сүүлийн 30-аад жилд Германы анагаах ухааны чиглэлийн хэвлэл мэдээллээр 10000 гаруй озон эмчилгээний тухай ишлэл, судалгааны өгүүлэл зэрэг хэвлэгдсэн байдаг бол АНУ, Энэтхэг, Куба, Орос, Итали, Спани, Япон зэрэг оронд озон эмчилгээний институт, факултет, судалгаа шинжилгээний баг ажиллаж олон зуун судалгаанд суурилсан эмчилгээний үр дүнгүүдийг гарган тавьсаар байна.

Манай орны хувьд 2014 оноос анхны озон эмчилгээг хийж эхэлсэн бөгөөд Монголын озон болон эмийн бус эмчилгээний нийгэмлэгийг 2017 он байгуулан тус ондоо Озон эмчилгээний олон улсын нийгэмлэг (ISCO3) болон Америкийн озон эмчилгээний нийгэмлэгийн гишүүнээр элсэн (ISCO3) нийгэмлэгээс батлагдан гарсан зааврын дагуу, тухайн нийгэмлэгээс аюулгүй нь баталгаажсан озоны аппаратаар үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.