You are currently viewing Бидэнд озон яагаад урьд урьдаас илүү хэрэгтэй болоод байна вэ?

Бидэнд озон яагаад урьд урьдаас илүү хэрэгтэй болоод байна вэ?

  1. Эмийн замбараагүй хэрэглээ: Орчин үед шинжлэх ухаан их сайн хөгжсөнтэй холбоотой төрөл бүрийн эмийн бодис олноор үйлдвэрлэгдэг гардаг болсонтой холбоотой тэдний зар сурталчилгаа ч сайжран ард иргэд эмчид хандсан хандаагүй өөрийн дураар эмийн сан орон ямар ч хамаагүй эм аван хэрэглэх болсон.

2. Антибиотикт дасал болох: Сүүлийн үед антибиотикийг хэтрүүлэн хэрэглэснээс бактери, мөөгөнцөрүүд нь антибиотикт тэсвэртэй болсноос аливаа өвчний үед эмээ дахин дахин солих шаардлага гардаг. Гэхдээ энэ нь шинэ эм гарган авч байгаа нь сайн талтай ч эм гэдэг нь нэг төрлийн хор. Озон эмчилгээний хамгийн гайхамшигтай зүйлийн нэг нь озон нь антибиотик эмчилгээтэй гайхамшигтай зохицон антибиотикийн хорыг тайлахаас гадна үйлчилгээг нь дэмжиж, бактерид мэдрэг болохоос сэргийлж өгдөг.

3. Паркинсоны өвчин, чихрийн шижин, альцхаймерийн өвчин, аутоиммуны өвчин, аутизм, сэтгэл гутрал, бүх төрлийн хавдрууд, ургын гажиг, хүүхдийн хавдрууд, шархлаат бүдүүн гэдэсний үрэвсэл зэрэг өмнө маш ховор тохиолддог байсан өвчнүүд одоо ихсэж эмч бүрт өдөр бүр хэд хэдээрээ эмчлэгдэх болжээ. Яагаад гэж үү? Мэдээж эдгээрийн шалтгаан бүрэн тодорхойлогдоогүй ч хамгийн эхэнд тавьж үзэх шалтгаануудын нэг нь сүүлийн жараад жилийн дотор агаарын бохирдол, хоол хүнс, усны бохирдол асар ихэссэн явдал юм. Дэлхийн хоёрдугаар дайны үеэс өдийг хүртэл 80000 гаруй шинэ химийн элементүүд нээгдэж жил бүр эдгээрээс нэг нэгээр нэмэгдэн агаар мандалд цацагдан агаарыг бохирдуулсаар байна. Дэлхийн агаарын чанарын гаргасан мэдээгээр жил бүр ойролцоогоор 10 мянган тонн химийн нэгдэл хорт бодис агаарт цацагдаж байдаг гэсэн судалгаа гарчээ. Эдгээрээс жил бүрийн 2 мянган тонн орчим нь хавдар үүсгэгч хүчин зүйлтэй байдаг нь тогтоогджээ. Бидний хүрээлэн буй орчин өдөр ирэх тусам химийн хорт нэгдэл, хүнд метал зэргээр бохирдсоор байгаа тул бидний бие махбод эдгээрийг таньж, аюулын эсрэг хариу урвал үзүүлж чадахгүй эд эсүүд эргэшгүй өөрчлөлтөд орсоор байна.

4. Эдгээрээс гадна шинэ шинэ халдварт өвчнүүд дэлхий дахинаа нэмэгдэн гарсаар байна. Хэдийгээр эдгээр халдварт өвчнүүд хилийн чанадад хол мэт сонсогдов ч бид урьдчилан сэргийлж байх шаардлагатай бөгөөд өвчин хэлж ирэхгүй хийсч ирдэг гэсэн үг ч байдаг билээ.

5. Хөгшрөлт буюу насжилт, хүн бүр үүнийг давах ч наснаасаа эрт хөгширч, элдэв архаг хууч өвчнүүдтэй өтлөхийг хэн ч хүсэхгүй.

Та дээрхи олон шалтгаан нөхцлүүдийг хараад санаа зовж байна уу? Засгийн газар, яамд болон эрх бүхий албан тушаалтнууд эдгээр асуудлыг шийднэ, утаагүй, химийн хорт нэгдэлгүй цэвэр агаартай болно гэж хүлээвэл бидний нас хүрэлцэхгүй байх. Гэхдээ эдгээрийг даван туулах нэг арга зам нь таны гарт байна. Энэ нь ердөө л бидний өнөөдрийн ярьж байгаа озон эмчилгээ.

            Гэвч, яаж ганцхан озон энэ бүх асуудлуудыг шийдэж чадна гэж? гэж та бодож байгаа байх. Хамгийн товчхоноор хүчилтөрөгчийн ачаар л гэж хариулна. Өмнө миний дурдсанчлан хүчилтөрөгч нь хүний биеийн эрүүл байх гол үндэс нь бөгөөд озон нь хүчилтөрөгчийн өндөр идэвхит нэгдэл. Тийм ч учраас энгийн хүчилтөрөгчийн хэзээ ч үзүүлж чадахгүй нөлөөнүүдийг үзүүлдэг. Озон эмчилгээний талаар эрдэмтэн судлаач нарын олж илрүүлсэн зарим судалгааны материалуудад:

  1. Озон нь эсэд очих хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлнэ. Хүн хөгшрөх тусам цусны эргэлт багассанаас шалтгаалан эсэд очих хүчилтөрөгчийн хэмжээ буурч эхэлдэг. Гэхдээ озон эмчилгээ нь эсэд хүчилтөрөгчийг хангалттай хүргэж өгөхөөс гадна түүнээс ч илүү үйлдлийш давхар үзүүлнэ.
  2. Озон эмчилгээ нь хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлнэ. Эсэд хүчилтөрөгч хангалттай очлоо ч үүнийгээ үр дүнтэй зарцуулах нь чухал байдаг. Өөрөөр хэлбэл хангалттай хүчилтөрөгч эсэд ирлээ ч үүнийгээ үр дүнгүй устгаж байдаг. Заримдаа бүр 50%-ийг нь үрэгдүүлдэг гэтэл озон эмчилгээ нь эсийн хүчилтөрөгчөө барьж авах үр дүнтэй зарцуулах чадварыг нэмэгдүүлж өгдөг. Тиймээс озон нь бидний амьсгалж буй агаараас авч буй хүчилтөрөгчөөс энерги гарган авах чадваргүй бүхий л өвчний гол эмчилгээний суурь болдог.
  3. Озон эмчилгээ нь цитокины үйл ажиллагааг дэмжинэ. Цитокин гэдэг нь бидний дархлааны системыг тогтворжуулж, үрэвсэл болон хавдрын процессыг саатуулах үйлчилгээтэй гайхамшигтай молекул юм. Ийм учраас одоогоор төгс эмчлэгдэж чадахгүй байгаа халдварт өвчнүүдэд (херпес, В, С гепатит, ханиадны вирус зэрэгт) дангаар нь болон хавсарсан байдлаар маш үр дүнтэй.
  4. Озон эмчилгээ нь азотын исэл үүсэлтийг нэмэгдүүлнэ. Энэ нь зүрх судасны систем, цусны эргэлт, цусны даралт, дархлааны тогтолцоо болон сексийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй. Азотын исэлийн түвшин буурах хэд хэдэн шалтгаан байдаг ч хөгшрөлтийн явцад аажмаар буурч байдаг.
  5. Озон эмчилгээ нь гемоксигеназа-1-ыг (HO-1) нэмэгдүүлнэ. 1995 оноос хүйш манай улсын нас баралтын шалтгааны тэргүүн байранд байгаа зүрх судасны тогтолцооны өвчлөл тэр дундаа зүрхний шигдээс болон цус харвалтаас бидний бие махбодыг хамгаалж байдаг фермент юм. Мөн НО-1 нь үрэвсэлийн эсрэг нөлөөтэй.
  6. Озон нь хордлого тайлах үйлчилгээтэй. Байгаль орчны бохирдлоос үүсэх химийн нэгдэл, хорт бодис, хүнд металууд, төрөл бүрийн эмийн бодис болон бие махбодын өөрөө ялгаруулан гаргаж буй хэрэгцээгүй нэгдлүүдийг биеэс гадагшлуулж буй хордлого тайлах бүх л үйл явц нь биеийн хамгийн жижиг хэсэг болох эс, хордлого тайлах үндсэн эрхтэн болох элэг мөн хорт нэгдлүүдийг ялгаруулан гаргах бөөрөн дээр явагддаг. Гэвч бидний бие махбод хөгшрөх тусам эдгээр хоргүйжүүлэх үйл явц алдагдаж эхэлдэг. Озон нь эд эрхтэний хоргүйжүүлэх чадварыг нэмэгдүүлнэ.
  7. Озон эмчилгээ нь антиоксидант системыг идэвхижүүлнэ. Эрүүл мэндийн чиглэлийн бүх л эрдэмтэн судлаачид бүтцийн өөрчлөлт өгдөг архаг өвчлөлүүд болох хавдар, зүрхний өвчнүүд, насжилттай холбоотой өвчлөлүүд нь бүгд чөлөөт радикалуудын замбараагүй хэт ихсэлтээс болдог болохыг тогтоосон. Гэхдээ бидний бие махбодид эдгээр чөлөөт радикалуудаас өөрсдийгөө хамгаалах тогтолцоо болох антиоксидант систем гэж байдаг. Хэдий тийм боловч хөгшрөх тусам эдгээр системын үйл ажиллагаа муудсаар байдаг тул өвчинд амархан өртөмхий болж илүү хурдан хөгширдөг. Азаар озон эмчилгээ хийлгэснээр энэхүү антиоксидант системийг 300% хүртэл нэмэгдүүлж чаддаг болохыг судалгаагаар баталжээ.
  8. Озон нь бүх л төрлийн нян бактери, вирус, мөөгөнцөрийн эсрэг нөлөөтэй. Бүх төрлийн нян, бактери, вирус, мөгөөнцөрийг 10 секундэнд 99% устгадаг. Энэ нь хлороос 3500 дахин хурдан юм. Учир нь озоны нэг молекул хлорын 3000 – 10000 молекултай тэнцдэг. Озон нь дэлхий дээрхи хамгийн хүчирхэг, хурдан исэлдүүлэгч бодис бөгөөд өвчин үүсгэгч организмыг хамгийн сайн устгадаг юм.

Озон эмчилгээг аливаа өвчин эмгэгийн шинж тэмдэг илрэхээс өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах, аливаа өвчний шалтгааныг арилгах, бие махбодын хэвийн үйл ажиллагааг өөрөө өөрөөр нь сэргээж эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэн хийвэл илүү үр дүнтэй.

Хариулт үлдээнэ үү