You are currently viewing Өөх тос ба озон эмчилгээ

Өөх тос ба озон эмчилгээ

Өөх тос гэхээр таны санаанд хамгийн түрүүнд өөхтэй хоол бодогддог юм биш биз. Магадгүй зарим хүмүүс өөх тос бол хүний биед байх шаардлагагүй, өөх тосоо шатааж устгаж л байвал сайн гэсэн өрөөсгөл ойлголт тогтчихсон байдаг. Тийм ч учраас бид энэ удаагийн мэдээллээрээ өөх тосны талаар мэдээллийг хүргэхээр шийдлээ.

Хүний бие махбодын бүх эдэд өөх тос агуулагддаг. Энэ нь хүний бие махбодид зайлшгүй хэрэгцээтэй хүнс тэжээлийн бүтээгдэхүүн болдог. Хүний өөх тосны хоногийн хэрэгцээ нас, амьдралын хэв маяг, уур амьсгалын онцлог ба бусад олон хүчин зүйлээс шалтгаалан дунджаар хоногт 80-100г хооронд хэлбэлздэг.

Хэрвээ бие махбодод өөх тос дутагдвал маш олон хямрал үүсч болно. Жишээлбэл: хавдрын өвчнөөр өвдөх магадлал нэмэгддэг.

Өөх тос ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Хамгийн энгийнээр ойлгоход хүний биеийн энергийг хангах, дулааныг хамгаалах, бодисын солилцоог хангах, дотор эрхтэн болон араг ясыг гадны бэртээгч хүчин зүйлээс хамгаалах, эд эс ялангуяа мэдрэлийн нөхөн төлжих үйл явцыг хангадаг.

Харин эсрэгээрээ өөх тос илүүдэхэд яах вэ?

Мэдээж та бидний хамгийн сайн мэддэг таргалалт үүсдэг. Таргалалт нь хүн амын дунд хамгийн өргөн тархсан (нийт хүн амын 25-26% таргалх эмгэгтэй байдаг) эмгэгийн нэг ба энэ нь хүний амьдрах хугацааг богиносгож, олон төрлийн архаг явцтай өвчин үүсч хөгжих үндсэн нөхцөл нь болж өгдөг. Жишээлбэл:

– Зүрхэнд цус хомсдох өвчин 1,5 дахин

– Судас хатуурах эмгэг 2 дахин

– Артерийн даралт ихсэх өвчин 3 дахин

– Чихрийн шижин 4 дахин

– Зарим нэг хорт хавдар үүсч хөгжихөд нөлөөлдөг.

(Эмгэг физиологи III, П.Пунсалдулам, Улаанбаатар хот, 2016 он)

Озон эмчилгээ ямар нөлөөтэй вэ?

Озон буюу Оз –ийн бүтцэд байдаг Хүчилтөрөгчийн молекул нь маш идэвхитэй нэгдэл учраас цусан дахь ашиггүй нян, бактери, вирус, холестерол, глюкозтой нэгдэн нэмэгдэх явцыг багасгаж, тэнцвэртэй байлгах чухал үүргийг гүйцэтгэдэг.

Манайд эмчилгээнд орж МАН буюу цусыг нь авч озонжуулан дуслаар хийх эмчилгээг хийлгэж байсан хүмүүс илүүтэйгээр анзаарсан байх. Озонжуулсан цусны дээд талд илүүдэл өөх тос ялгаран үлдсэн байдаг. Харин зарим үйлчлүүлэгчид маань энэ өөх тос эхэндээ гарч байгаад дараа нь устан огт гарахгүй болох уу хэмээн асуудаг.

Энэ мэдээллийн эхэнд дурдсанчлан хүний биед өөх тос тодорхой хэмжээнд заавал байх ёстой бөгөөд озон эмчилгээ нь таны бие дэх өөх тосыг бүрэн устгахгүйгээр илүүдэл глюкозыг задалж өөх тосыг тэнцвэртэй хэмжээнд хадгалж чаддагаараа цус шүүх үйлчилгээнээс давуу талтай болж өгдөг.

Зөвхөн цусан дахь өөх тосны хэрэглээг зохицуулаад зогсохгүй дархлааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулан, хүчилтөрөгчөөр хангаж өгдөг. Биед хуримтлагдсан бүх төрлийн хордлогыг тайлж (жирэмсний, химийн, утааны, эмийн, архины, хоолны гэх мэт) өвдөлт болон үрэвслийг дарж өгөх үйлчилгээтэй байдаг.

(Маш олон озон эмчилгээ хийдэг газрууд манай пэйж хуудас болон вэб сайт дээрх зураг, мэдээллийг хуулбарлан өөрийн хуудсандаа байршуулж байна. Ингэж байршуулахдаа оюуны өмчийг хүндлэн хавсрах линкийг байршуулах эсвэл өөрсдийн судалгааг өөрийн хуудсандаа бичээсэй хэмээн хүсэж байна)

Хариулт үлдээнэ үү