GC Flu vaccine

 65,000

БНСУ-ын GC Biopharma үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг GC Flu вакцин нь Монгол улсын хүний эмийн бүртгэлд бүртгэгдсэн. ДЭМБ-н зөвлөмжит 4 цент дархлаа тогтоох чадвар бүхий идэвхигүй томуугийн вирусыг өндөгний үр хөврөлөөс өсгөвөрлөн гарган авсан томуугийн А болон В хүрээний вирусын эсрэг сонгомол үйлдэлтэй вакцин юм.

 

Ангилал:

Дэлгэрэнгүй тайлбар

1 тариур бүхий (0.5ml) вакцин дахь найрлага
· Purified Inactivated Influenza Virus Antigen Type A (H1N1) -15 μg
· Purified Inactivated Influenza Virus Antigen Type A (H3N2) -15 μg
· Purified Inactivated Influenza Virus Antigen Type B (Austria lineage) -15 μg
· Purified Inactivated Influenza Virus Antigen Type B (Phuket lineage) -15 μg

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

  • 6 сараас дээш насны хүүхэд
  • Том хүн
  • жирэмсний 4 сараас хойш 0.5мл тунгаар нэг удаа тарьж хэрэглэнэ.
  • Урьд өмнө нь вакцин хийлгэж байгаагүй болон томуугийн халдвар аваагүй 9-өөс доош насны хүүхдэд хамгийн багадаа 4 долоо хоногийн зайтай хоёр дох тунг хийнэ.

ХОРИГЛОХ ЗААЛТ

  • Өндөг болон тахианы өд, мах зэргээс харшилтай хүмүүс
  • Өмнөх вакцинд анафилаксийн шок, харшлын урвал илэрсэн
  • Антибиотик хэрэглэж байгаа бол хойшлуулна
  • Уналт, таталт өгдөг хүмүүс
  • Сүүлийн 1 сар дотор өөр төрлийн вакцин хийлгэсэн хүмүүс

ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРААХ ГАРЧ БОЛОХ ХӨНГӨН УРВАЛ

  • Хэсэг газрын хариу үйлдэл болох улайх, хавдах, өвдөх
  • Халуурах, чичрүүдэс хүрэх
  • Толгой өвдөх
  • Ядрах зэрэг системийн хариу урвалууд илэрч болно. Гэвч эдгээр шинж тэмдгүүд 2-3 хоногийн дотор хэвийн болно.
    Харшлын урвал болон анафилаксын шок маш цөөн тохиолдолд илэрч болно.

Үнэлгээ

There are no reviews yet.

Be the first to review “GC Flu vaccine”

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн