Skycell vaccine

 65,000

БНСУ-ын SK Bioscience үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг Скай Селл Флу вакциныг Монгол Улсын Хүний эмийн бүртгэлд 2017 онд бүртгүүлсэн. Скай Селл Флу вакцин нь ДЭМБ-ын зөвлөмжит Эсийн өсгөврийн аргаар гаргаж авсан томуугийн 4 цэнт вакцин юм. Томуугийн А болон В хүрээний вирусын эсрэг сонгомол үйлдэлтэй, харшил үүсгэх эрсдэл хамгийн багатай вакцин.

Ангилал:

Дэлгэрэнгүй тайлбар

1 тариур бүхий (0.5ml) вакцины найрлага
· Purified Inactivated Influenza Virus Antigen Type A (H1N1) -15 μg
· Purified Inactivated Influenza Virus Antigen Type A (H3N2) -15 μg
· Purified Inactivated Influenza Virus Antigen Type B (Michigan lineage) -15 μg
· Purified Inactivated Influenza Virus Antigen Type B (Phuket lineage) -15 μg

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

  • 6 сараас дээш насны хүүхэд
  • Том хүн
  • жирэмсний 4 сараас хойш 0.5мл тунгаар нэг удаа тарьж хэрэглэнэ.
  • Урьд өмнө нь вакцин хийлгэж байгаагүй болон томуугийн халдвар аваагүй 9-өөс доош насны хүүхдэд хамгийн багадаа 4 долоо хоногийн зайтай хоёр дох тунг хийнэ.

ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА ИЛЭРЧ БОЛОХ ХӨНГӨН УРВАЛ

  • Тарьсан газар хавдах, хөндүүрлэх, улайх
  • Ядрах
  • Толгой өвдөх
  • Булчингаар өвдөх
  • Бие жихүүцэх
  • Үе мөчөөр өвдөх
  • Халуурах
  • Дотор муухайрах
  • Тунгалагийн булчирхай томрох
  • Маш ховор тохиолдолд Анафилаксын шок илэрч болно.

Үнэлгээ

There are no reviews yet.

Be the first to review “Skycell vaccine”

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн